Sunday, May 30, 2010

Зүрхний 1-р зэргийн хоригтой холбоотой удаан хугацааны эрсдэл

Framingham Heart Study-ийн хүн амд суурилсан кохорт судалгааны өвчтөнүүдийн проспектив тандалтаас илрүүлсэнээр зүрхний 1-р зэргийн хориг нь тосгуурын фибрилляци, хэм үүсгэгч тавилт болон бүх төрлийн шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.

Cheng болон түүний хамтрагчид зүрхний 1-р зэргийн хоригийн удаан хугацааны эрсдэл нь тосгуурын фибрилляци, хэм үүсгэгч тавих болон бүр төрлийн шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг илрүүлжээ. Тэдний хүн амд суурилсан кохорт судалгаа 1968-1974 оны хооронд ердийн 12 холболт бүхий ЭКГ хийлгэсэн Framingham Heart Study-ийн 7575 хүнийг хамарсан бөгөөд 2007 он хүртэл тандаж судалсан байна.

PR интервал 200мсек буюу түүнээс бага хүмүүсийг 1-р зэргийн атриовентрикуляр хоригтой хүмүүстэй харьцуулахад тосгуурын фибрилляци болох эрсдэл 2 дахин (hazard ratio [HR], 2.06; итгэх магадлал 95% , 1.36-3.12; P<.001), хэм үүсгэгч тавих эрсдэл 3 дахин (HR, 2.89; итгэх магадлал 95%, 1.83-4.57; P<.001), бүх төрлийн шалтгаант нас баралт 1.4 дахин (HR, 1.44; итгэх магадлал 95%, 1.09-1.91; P=.01) тус тус нэмэгддэг ажээ. 


PR интервалын уртсалт 20мсек-ээр нэмэгдэх тутам тосгуурын фибрилляцийн HR 1.11 (итгэх магадлал 95%, 1.02-1.22; P=.02), хэм үүсгэгч тавилтын HR 1.22 (итгэх интервал 95%, 1.14-1.30; P<.001), бүх төрлийн шалтгаант нас баралтын HR 1.08 (итгэх интервал 95%, 1.02-1.13; P=.005) болдог ажээ.  

Cheng S, Keyes MJ, Larson MG, McCabe EL, Newton-Cheh C, Levy D, et al. Long-term outcomes in individuals with prolonged PR interval or first-degree atrioventricular block.

Thursday, May 20, 2010

Эрэгтэй донороос авсан сийвэн нь цус сэлбэлт хамааралт цочмог уушигны гэмтэл (TRALI)-ийг бууруулна

Цус сэлбэлт хамааралт цочмог уушигны гэмтэл (TRALI) нь цус сэлбэлтээс үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Цус сэлбэлтэд эрэгтэй донорын сийвэнг ашиглах нь цус сэлбэлт хамааралт цочмог уушигны гэмтэлийн тохиолдолын тоог ач холбогдол өгөхүйцээр бууруулдаг нь тогтоогджээ.

Жирэмслэлт нь HLA болон HNA-ийн аллоиммуны түгээмэл шалтгаан болдог тул TRALI-ийн ихэнх тохиолдол нь эмэгтэй цусны донороос цуглуулсан сийвэн бүхий цусыг сэлбэх үед тохиолддог. American Red Cross-с 2006-2008 оны хооронд предоминантаар эрэгтэй донорын сийвэнг хэрэглэдэг болгож өөрчилсөнөөр TRALI-ийн тохиолдолын тоог ач холбогдол өгөхүйцээр бууруулж чадсан байна.

Эх сурвалж:

Eder AF, Dy BA, Herron RM, et al. Effective reduction of TRALI risk with plasma collected predominately from male donors [abstract]. Transfusion. 2009;49 (supp):45a.

Гиперпронаци нь эхний шатны техник

Шуу ясны толгойн хагас мултралын үед гиперпронаци хийх техник нь супинаци хийх техникийг бодвол өвдөлт багатай, үр дүн сайтай гэдэг нь батлагджээ. Шуу ясны толгойн хагас мултралыг засах үед гиперпронаци хийх техник нь супинаци хийх техникийг бодвол бүтэлгүй болох магадлал бага байдаг байна. Түүнчлэн пронацийг өвдөлт багатай гэж үзэж байгаа нь энэхүү техникийг анхан шатны техник болгохыг дэмжиж байгаа ажээ.

Macias CG, Bothner J, Wiebe R. A comparison of supination/flexion to hyperpronation in the reduction of radial head subluxations. Pediatrics. Jul 1998;102(1):e10.

Krul M, van de Wouden JC, van Suijlekom-Smit LWA. Manipulative interventions for reducing pulled elbow in young children. Cochrane Database of Systemic Reviews [serial online]. Oct 2009;4:Accessed April 19, 2009.

McDonald J, Whitelaw C, Goldsmith LJ. Radial head subluxation: comparing two methods of reduction. Acad Emerg Med. Jul 1999;6(7):715-8.

Wednesday, May 19, 2010

Аура бүхий мигрень нь ишемийн харвалт болох эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг

British Medical Journal (BMJ)-ийн 2009 оны 10 сарын 27-ны онлайн дугаарт нийтлэгдсэн шинэ мета-анализид дурьдсанаар аура бүхий мигрень нь ишемийн харвалт болох эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг ажээ. Эрсдэл аура бүхий мигреньтэй тамхи татдаг, эстроген агуулсан жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг залуу эмэгтэйчүүдэд өндөр байдаг аж.
Судалгааны багын ахлагч Markus Schϋrks, MD болон түүний Brigham and Women's Hospital in Boston, Massachusetts дахь баг, мигрений мэргэжилтэн Dr. Tobias Kurth-ийн INSERM in Paris, France, болон Merck Research Laboratories, Whitehouse Station, New Jersey дэхь багийн зүгээс аль нэг төрлийн мигрень болон зүрх судасны эмгэгийн хоорондын холбоо хамаарлын талаарх 25 тохиолдол хяналтын болон кохорт судалгаанд анализ хийсэн байна. Тэд мигрень болон ишемийн харвалтын хооронд ач холбогдол өгөхүйц холбоо хамаарал буйг илрүүлсэн ба энэхүү эрсдэл аура бүхий мигреньтэй хүмүүсийн дунд өндөр (харьцангуй эрсдэл 2.16) байж аура илэрдэггүй мигрений үед нэмэгддэгүй ажээ.
Түүнчлэн харвалт болох эрсдэл эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд (харьцангуй эрсдэл эмэгтэйчүүдэд 2.08, эрэгтэйчүүдэд 1.37), 45 наснаас залуу мигреньтэй өвчтөнүүдэд (45-аас дээш насныханд харьцангуй эрсдэл 2.65), тамхичдад (харьцангуй эрсдэл 9.03), тухайн үед жирэмслэлтээс хамгаалах эм ууж буй эмэгтэйчүүдэд (харьцангуй эрсдэл 7.02) тус тус өндөр байдаг байна.

Migraine with aura and increased risk of ischaemic stroke

Tuesday, May 18, 2010

FDA-аас хүний папиллома вирусийн вакцины шинэ заалтыг сайшаав

Хүний папиллома вирусийн вакциныг орчин үед HPV холбоот дисплази болон хавдарын урьдчилан сэргийлэлтэд хүлээн зөвшөөрөөд байна. Эдгээрт умайн хүзүүний хорт хавдар, бэлгийн үү (condyloma acuminata), хорт хавдарын урьдал гэмтэл орно. Дархлаажуулах цувралд 9-26 насны хөвгүүд, охид, залуу эрчүүд болон эмэгтэйчүүдийг бүрэн хамруулах нь зүйтэй ажээ.

FDA News Release - Oct 16, 2009. FDA Approves New Indication for Gardasil to Prevent Genital Warts in Men and Boys. Available at http://www.fda.gov/NewsEvents/Newsroom/PressAnnouncements/ucm187003.htm. Accessed November 30, 2009.

Monday, May 17, 2010

Хатуу хальсан доорхи гематомд гоожуурга байрлуулах нь тавиланг сайжруулна

Santarius болон түүний хамтрагчид хатуу хальсан доорхи архаг гематомыг дренаж хийсний дараа гоожуурга байрлуулах нь дахилтыг бууруулж, эмнэлзүйн үр дагаврыг сайжруулдагийг илрүүлжээ. Судалгаанд хатуу хальсан доорхи архаг гематомын улмаас burr-hole дренаж хийгдсэн нийт 269 насанд хүрсэн өвчтөн оролцсон ба гоожуурга байрлуулсанаар гематомын дахилт ач холбогдол өгөхүйцээр буурсан тул судалгааг хугацаанаас өмнө зогсоосон болно. Өвчтөнүүдэд гематомын дахилтыг харьцуулахад гоожуурга байрлуулсан 108 өвчтөний 10 (9.3%)-д, гоожуурга байрлуулаагүй 107 өвчтөний 26 (24%)-д дахилт илэрсэн (P =0.003; итгэх индекс 95%, 0.14-0.70) байв. 6 сарын хугацаанд гоожуурга тавьж эмчлэгдсэн өвчтөнүүдэд нас баралтын хувь 8.6% байсан ба хяналтын бүлэгт энэ нь 18.1% (P =0.042; итгэх индекс 95%, 0.1-0.99) байжээ.

Santarius T, Kirkpatrick PJ, Ganesan D, Chia HL, Jalloh I, Smielewski P, et al. Use of drains versus no drains after burr-hole evacuation of chronic subdural haematoma: a randomised controlled trial. Lancet. Sep 26 2009;374(9695):1067-73.

Sunday, May 16, 2010

Кроны өвчинд эндоскопи ашиглах нь

Тун саяхнаас ходоод гэдэсний замын цус алдалтын эх үүсвэрийг тогтооход түгээмэл ашигладаг wireless капсул бүхий эндоскопиг Кроны өвчиний үеийн салстын гэмтэлийг оношлоход хэрэглэх нь тустай болох нь тогтоогджээ. Нарийн гэдэсний эмгэгийг сэжиглэж буй өвчтөнүүдэд эмгэг өөрчлөлтийг илрүүлэх хувь 70,5% байсан ба ходоод гэдэсний замын далд цус алдалт бүхий өвчтөнүүд дэхь оношилгооны чадамж хэвлийн өвдөлт юмуу суулгалттай өвчтөнүүдийнхээс өндөр (85.7% эсрэг 53.3%, P<0.005) байжээ.

Li CY, Zhang BL, Chen CX, Li YM. OMOM capsule endoscopy in diagnosis of small bowel disease. J Zhejiang Univ Sci B. Nov 2008;9(11):857-62.


Архив