Sunday, May 30, 2010

Зүрхний 1-р зэргийн хоригтой холбоотой удаан хугацааны эрсдэл

Framingham Heart Study-ийн хүн амд суурилсан кохорт судалгааны өвчтөнүүдийн проспектив тандалтаас илрүүлсэнээр зүрхний 1-р зэргийн хориг нь тосгуурын фибрилляци, хэм үүсгэгч тавилт болон бүх төрлийн шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.

Cheng болон түүний хамтрагчид зүрхний 1-р зэргийн хоригийн удаан хугацааны эрсдэл нь тосгуурын фибрилляци, хэм үүсгэгч тавих болон бүр төрлийн шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг илрүүлжээ. Тэдний хүн амд суурилсан кохорт судалгаа 1968-1974 оны хооронд ердийн 12 холболт бүхий ЭКГ хийлгэсэн Framingham Heart Study-ийн 7575 хүнийг хамарсан бөгөөд 2007 он хүртэл тандаж судалсан байна.

PR интервал 200мсек буюу түүнээс бага хүмүүсийг 1-р зэргийн атриовентрикуляр хоригтой хүмүүстэй харьцуулахад тосгуурын фибрилляци болох эрсдэл 2 дахин (hazard ratio [HR], 2.06; итгэх магадлал 95% , 1.36-3.12; P<.001), хэм үүсгэгч тавих эрсдэл 3 дахин (HR, 2.89; итгэх магадлал 95%, 1.83-4.57; P<.001), бүх төрлийн шалтгаант нас баралт 1.4 дахин (HR, 1.44; итгэх магадлал 95%, 1.09-1.91; P=.01) тус тус нэмэгддэг ажээ. 


PR интервалын уртсалт 20мсек-ээр нэмэгдэх тутам тосгуурын фибрилляцийн HR 1.11 (итгэх магадлал 95%, 1.02-1.22; P=.02), хэм үүсгэгч тавилтын HR 1.22 (итгэх интервал 95%, 1.14-1.30; P<.001), бүх төрлийн шалтгаант нас баралтын HR 1.08 (итгэх интервал 95%, 1.02-1.13; P=.005) болдог ажээ.  

Cheng S, Keyes MJ, Larson MG, McCabe EL, Newton-Cheh C, Levy D, et al. Long-term outcomes in individuals with prolonged PR interval or first-degree atrioventricular block.

0 comments:

Post a Comment



Архив