Tuesday, June 15, 2010

Зүрхний цочмог дутагдалын оношлогоог сайжруулах нь

Steinhart болон түүний хамтрагчид эмнэлзүйн үнэлгээ болон NT-proBNP (N-terminal proBNP - В төрлийн натриуретик пептидийн N төгсгөл)-г нэгтгэж зүрхний цочмог дутагдалыг урьдчилан таамаглах оношилгооны батлагдсан загварыг бий болгосон байна.

Зүрхний цочмог дутагдалыг урьдчилан магадлах үзүүлэлтүүдэд нас, өмнөх сорилын магадлал болон NT-proBNP-ийг ашигласан байна. Тус оношилгооны загварын үнэн магадлалыг 1073 өвчтөнд шалгаж үзэхэд NT-proBNP-ийн түвшин 300 pg/mL буюу түүнээс бага тохиолдолд зүрхний цочмог дутагдалтай байх магадлалын хувь (likelihood ratio) 0.11 (итгэх интервал 95%, 0.06-0.19) байжээ. NT-proBNP-ийн түвшин 2700-8099 pg/mL байхад зүрхний цочмог дутагдалтай байх магадлалын хувь 3.43 (итгэх интервал 95%, 2.34-5.03), 8100 pg/mL буюу түүнээс өндөр байхад тус үзүүлэлт 12.80 (итгэх интервал 95%, 5.21-31.45) болж тус тус нэмэгдэж байжээ. Судалгаанд бусад оношилгооны загварыг оролцуулж үзэхэд өвчтөнүүдийн 44% нь эмнэлзүйд зүрхний цочмог дутагдалтай байх дунд зэргийн магадлалтай гэж гарсан байна.

Steinhart B, Thorpe KE, Bayoumi AM, Moe G, Januzzi JL Jr, Mazer CD. Improving the diagnosis of acute heart failure using a validated prediction model. J Am Coll Cardiol. Oct 13 2009;54(16):1515-21.

Thursday, June 10, 2010

Дулаан шилжилтийг хурдасгах техник нь тархи-цусны хоригийг гэмтээдэг

Тархи-цусны хоригийг гэмтээхэд ашиглаж буй дулаан шилжилтийг хурдасгах техник (convection-enhancing technique) нь хими эмчилгээний эмийг хэсэг газар амжилттай хүргэхэд зарим талаар үр дүнтэй болох нь ажиглагджээ.

Ингэснээр хорт хавдарын тархин дахь метастазын үед хими эмчилгээг үр дүнтэй хийх боломжтой болж байгаа юм.

Debinski W, Tatter SB. Convection-enhanced delivery for the treatment of brain tumors. Expert Rev Neurother. Oct 2009;9(10):1519-27.

Saturday, June 5, 2010

Хөлдөөсөн хамар-ходоодны гуурс нь гуурсыг амжилттай тавих боломжийг нэмэгдүүлнэ

 2009 онд хийгдсэн нэгэн судалгаагаар хамар-ходоодны гуурсыг нэрмэл усаар дүүргэн хөлдөөж хэрэглэх нь интубацитай өвчтөнүүдэд уг гуурсыг амжилттай тавих боломжийг нэмэгдүүлдэгийг тогтоожээ.

Хамар-ходоодны гуурсыг унтуулсан, саатай болон интубаци тавиулсан өвчтөнд байрлуулах нь бэрхшээлтэй байдаг ба үүнийг хөнгөвчилсөн олон процедур байдаг.

Бид хамар-ходоодны силикон гуурсыг нэрмэл уусаар дүүргэж биетэй болгоод хөлдөөх аргыг ашиглалаа. Өвчтөнүүдийг дотор нь хяналтын болон хөлдөөсөн гуурстай гэсэн 2 бүлэгт хуваасан ба интубаци тавьсаны дараа хамар-ходоодны гуурсыг хэрэглэсэн болно.

Судалгаанд нийт 100 өвчтөн (бүлэг бүрт 50 өвчтөн) оролцсон. Гуурсыг усаар дүүргэн хөлдөөж илүү биетэй болгосон тохиолдолд амжилттай тавих хувь ач холбогдол өгөхүйц нэмэгдэж (хяналтын бүлэг:хөлдөөсөн гуурстай бүлэг = 58%:88%; p = 0.001) байв. Хоёр бүлэгт хамраас цус гарах тохиолдолын хувьд ялгаа байсангүй.

Chun DH, Kim NY, Shin YS, Kim SH. A randomized, clinical trial of frozen versus standard nasogastric tube placement. World J Surg. Sep 2009;33(9):1789-92.

Нярайн таталтын дараах мэдрэлийн үр дагаврыг урьдчилан тооцох онооны систем

Pisani болон түүний хамтрагчид нярайн таталтын дараах эрт үеийн тавиланг үнэлэх онооны системийг зохиожээ. Нярай үедээ таталт өгч байсан 106 шинэ төрсөн хүүхдэд анализ хийсэн ба үр тогтсон цагаас хойш 24 сар проспектив тандалт явуулж дор дурьдсан 6 тусгаар сөрөг үр дагавруудыг тодорхойлсон байна. Үүнд төрөх үеийн жин, эхний 1 минут дахь Апгарын оноо, таталт үүсэх үеийн мэдрэлийн үзлэг, тархины хэт авиан шинжилгээ, таталтын эсрэг эмчилгээний үр нөлөө, неонатал үеийн эпилепсийн статусын илрэл зэрэг оржээ.

Үзүүлэлт тус бүр нь хэвийнээс хүнд эмгэг өөрчлөлтийг илтгэх 0-3 оноогоор үнэлэгдсэн ба нийт оноог нэмж 0-12 хооронд жагсаасан байна. Нийт оноо 4 буюу түүнээс дээш байх нь мэдрэлийн талаас сөрөг үр дагавар гарахад ихээхэн мэдрэг хийгээд өвөрмөц байжээ.

Pisani F, Sisti L, Seri S. A scoring system for early prognostic assessment after neonatal seizures. Pediatrics. Oct 2009;124(4):e580-7.

Sunday, May 30, 2010

Зүрхний 1-р зэргийн хоригтой холбоотой удаан хугацааны эрсдэл

Framingham Heart Study-ийн хүн амд суурилсан кохорт судалгааны өвчтөнүүдийн проспектив тандалтаас илрүүлсэнээр зүрхний 1-р зэргийн хориг нь тосгуурын фибрилляци, хэм үүсгэгч тавилт болон бүх төрлийн шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.

Cheng болон түүний хамтрагчид зүрхний 1-р зэргийн хоригийн удаан хугацааны эрсдэл нь тосгуурын фибрилляци, хэм үүсгэгч тавих болон бүр төрлийн шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг илрүүлжээ. Тэдний хүн амд суурилсан кохорт судалгаа 1968-1974 оны хооронд ердийн 12 холболт бүхий ЭКГ хийлгэсэн Framingham Heart Study-ийн 7575 хүнийг хамарсан бөгөөд 2007 он хүртэл тандаж судалсан байна.

PR интервал 200мсек буюу түүнээс бага хүмүүсийг 1-р зэргийн атриовентрикуляр хоригтой хүмүүстэй харьцуулахад тосгуурын фибрилляци болох эрсдэл 2 дахин (hazard ratio [HR], 2.06; итгэх магадлал 95% , 1.36-3.12; P<.001), хэм үүсгэгч тавих эрсдэл 3 дахин (HR, 2.89; итгэх магадлал 95%, 1.83-4.57; P<.001), бүх төрлийн шалтгаант нас баралт 1.4 дахин (HR, 1.44; итгэх магадлал 95%, 1.09-1.91; P=.01) тус тус нэмэгддэг ажээ. 


PR интервалын уртсалт 20мсек-ээр нэмэгдэх тутам тосгуурын фибрилляцийн HR 1.11 (итгэх магадлал 95%, 1.02-1.22; P=.02), хэм үүсгэгч тавилтын HR 1.22 (итгэх интервал 95%, 1.14-1.30; P<.001), бүх төрлийн шалтгаант нас баралтын HR 1.08 (итгэх интервал 95%, 1.02-1.13; P=.005) болдог ажээ.  

Cheng S, Keyes MJ, Larson MG, McCabe EL, Newton-Cheh C, Levy D, et al. Long-term outcomes in individuals with prolonged PR interval or first-degree atrioventricular block.

Thursday, May 20, 2010

Эрэгтэй донороос авсан сийвэн нь цус сэлбэлт хамааралт цочмог уушигны гэмтэл (TRALI)-ийг бууруулна

Цус сэлбэлт хамааралт цочмог уушигны гэмтэл (TRALI) нь цус сэлбэлтээс үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Цус сэлбэлтэд эрэгтэй донорын сийвэнг ашиглах нь цус сэлбэлт хамааралт цочмог уушигны гэмтэлийн тохиолдолын тоог ач холбогдол өгөхүйцээр бууруулдаг нь тогтоогджээ.

Жирэмслэлт нь HLA болон HNA-ийн аллоиммуны түгээмэл шалтгаан болдог тул TRALI-ийн ихэнх тохиолдол нь эмэгтэй цусны донороос цуглуулсан сийвэн бүхий цусыг сэлбэх үед тохиолддог. American Red Cross-с 2006-2008 оны хооронд предоминантаар эрэгтэй донорын сийвэнг хэрэглэдэг болгож өөрчилсөнөөр TRALI-ийн тохиолдолын тоог ач холбогдол өгөхүйцээр бууруулж чадсан байна.

Эх сурвалж:

Eder AF, Dy BA, Herron RM, et al. Effective reduction of TRALI risk with plasma collected predominately from male donors [abstract]. Transfusion. 2009;49 (supp):45a.

Гиперпронаци нь эхний шатны техник

Шуу ясны толгойн хагас мултралын үед гиперпронаци хийх техник нь супинаци хийх техникийг бодвол өвдөлт багатай, үр дүн сайтай гэдэг нь батлагджээ. Шуу ясны толгойн хагас мултралыг засах үед гиперпронаци хийх техник нь супинаци хийх техникийг бодвол бүтэлгүй болох магадлал бага байдаг байна. Түүнчлэн пронацийг өвдөлт багатай гэж үзэж байгаа нь энэхүү техникийг анхан шатны техник болгохыг дэмжиж байгаа ажээ.

Macias CG, Bothner J, Wiebe R. A comparison of supination/flexion to hyperpronation in the reduction of radial head subluxations. Pediatrics. Jul 1998;102(1):e10.

Krul M, van de Wouden JC, van Suijlekom-Smit LWA. Manipulative interventions for reducing pulled elbow in young children. Cochrane Database of Systemic Reviews [serial online]. Oct 2009;4:Accessed April 19, 2009.

McDonald J, Whitelaw C, Goldsmith LJ. Radial head subluxation: comparing two methods of reduction. Acad Emerg Med. Jul 1999;6(7):715-8.


Архив