Mета анализаар ургамалд суурилсан хоолны дэглэм нь сийвэнгийн липидийн концентрацид тустай гэж үзэж байна.
The Arterial Biology for the Investigation of the Treatment Effects of Reducing Cholesterol 6–HDL and LDL Treatment Strategies (ARBITER 6–HALTS) судалгаагаар гүрээний артерийн дотор болон дунд давхаргын зузааралд липид бууруулагч 2 хослолын эмчилгээний үр нөлөөг судалсан байна. Проспектив, тохиолдолын, зэрэгцээ бүлгийн, нээлттэй сонголт бүхий судалгаанд нийт 363 өвчтөн оролцож удаан задрал бүхий ниацин (2 g/d) болон ezetimibe (10 mg/d)-ийг тэдний урт хугацааны статин эмчилгээнд нэмсэн ажээ. Бүх судалгаанд оролцогчид нь тогтмол тун бүхий статины дагнасан эмчилгээгээр эмчлэгдэж байсан.Судалгаанаас өмнөх 3 сарын дотор өвчтөнүүдээс липипийн түвшинг авч үзэхэд LDL холестрол 100 mg/dL (2.6 mmol/L)-ээс бага, HDL холестрол 50 mg/dL (эрэгтэйд) буюу 55 mg/dL (эмэгтэйд) (1.3 буюу 1.4 mmol/L)-ээс бага байв. 14 сарын судалгааны төгсгөлд гүрээний ерөнхий артерийн дотор болон дунд давхаргын дундаж зузаан суурь үзүүлэлтээс өөрчлөгдөх байлаа.
Нийт 208 өвчтөн судалгааг бүрэн дуусгасан ба үр дүнг эдгээр өвчтөнүүдээр тооцсон болно. Ниацин хэрэглэсэн бүлэгт HDL холестролын түвшин 18,4%-иар нэмэгдэж 50 mg/dL-т хүрсэн (P <0.001) ба түүнчлэн ниацин нь LDL холестрол болон триглицеридын түвшин ач холбогдол өгөхүйц бууруулсан байв. Ezetimibe хэрэглэсэн бүлэгт LDL холетролын түвшин 19.2%-иар буурч 66 mg/dL (1.7 mmol/L)-т хүрсэн (P <0.001) байв. Ezetimibe нь HDL холестролын түвшинг нэмэгдүүлэлгүй бууруулсан боловч триглицеридын түвшинг мөн бууруулсан байв. 14 сарын судалгааны эцэст ниацин нь Ezetimibe-тай харьцуулахад гүрээний артерийн дотор болон дунд давхаргын дундаж зузааныг илүү их бууруулсан (P =0.003) байжээ.
Энэхүү судалгааны үр дүнгээс харахад ниацин нь статины дагнасан эмчилгээ бүхий өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд Ezetimibe-аас илүү сайн хослол болдог ажээ. Статин эмчилгээнд ниациныг нэмж өгөх нь гиперхолестролеми бүхий өвчтөнүүдийн ирээдүйн эрсдэлийг бууруулдаг байна.
Taylor AJ et al. Extended-release niacin or ezetimibe and carotid intima-media thickness. N Engl J Med. Nov 16 2009;361.
Monday, April 19, 2010
Wednesday, April 14, 2010
Үүдэл эсийн трансплантаци нь HTLV холбоот насанд хүрэгчидийн Т эсийн лейкемийн эмчилгээнд найдвар төрүүлж байна
Мияамура болон түүний хамтрагчид (2009 онд) эмчилгээнд тэсвэртэй архаг экзем болон эвэрлэгийн гэмтэл бүхий насанд хүрэгчидийн Т эсийн лейкеми үүссэн эмэгтэй өвчтөнд хийсэн судалгаагаа нийтэлжээ. Аллоген гематопоэтик үүдэл эсийн трансплантаци хийгдсэнээс хойш нэг жилийн дараа дээрх өвчтөнд ямар нэг шинж тэмдэгийн дахилт ажиглагдаагүй байна. Улмаар түүний HTLV-1 провирус (эзэн эсийн ДНХ-д нэгдсэн ретровирусийн геном)-ийн ачаалал трансплантацийн дараа буурсан байжээ.
Miyamura F, Kako S, Yamagami H, et al. Successful treatment of young-onset adult T cell leukemia/lymphoma and preceding chronic refractory eczema and corneal injury by allogeneic hematopoietic stem cell transplantation. Int J Hematol. Aug 25 2009;

Monday, April 12, 2010
Хүүхдийн миоклоник эпилепсийн үеийн MRI
Тархины MRI-аар ихэвчлэн өөрчлөлт гардаггүй боловч voxel (volumetric pixel - эзэлхүүний нягтрал)-д суурилсан техник ашигласан чанарын морфометрийн судалгаагаар хүүхдийн миоклоник эпилепси бүхий өвчтөнүүдэд зарим ялгаа ажиглагддаг байна.
Жишээ нь: хүүхдийн миоклоник эпилепси бүхий өвчтөнүүдийн таламус, инсула кортекс болон 2 талын бага тархины тал бөмбөлөгт саарал зураглал буурсан байдаг ажээ. Түүнчлэн эдгээр өвчтөнүүдэд right superior frontal, orbitofrontal болон medial frontal gyri хэсгүүдэд саарал зураглал нэмэгдсэн байдаг байна. Гэрэлд мэдрэг хүүхдийн миоклиник эпилепси бүхий өвчтөнүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад харааны кортексийн саарал зураглал буурсан байдаг ба ийм өөрчлөлт гэрэлд мэдрэг бус өвчтөнүүдэд илэрдэггүй байна.
Lin K, Jackowski AP, Carrete H Jr, de Araújo Filho GM, Silva HH, Guaranha MS, et al. Voxel-based morphometry evaluation of patients with photosensitive juvenile myoclonic epilepsy. Epilepsy Res. Oct 2009;86(2-3):138-45.

Sunday, April 11, 2010
Энтерококкын халдварыг эмчлэх шинэ эмийн сонголт
2009 оны 9-р сарын 11-нд FDA-ээс телаванциныг хэдэн хэдэн төрлийн аэроб, грамм эерэг (үүнд ванкомицинд мэдрэг Enterococcus faecalis орно) организмаар үүсгэгдсэн арьсны хүндэрсэн халдвар бүхий насанд хүрсэн өвчтөний эмчилгээнд хэрэглэхийг сайшаасан байна.
Телаванцин нь шинэ липогликопептид бөгөөд аэроб болон анаэроб, грамм эерэг эмгэг төрөгчид (үүнд Enterococcus-ийн олон зүйл хамаардаг)-ийн эсрэг өргөн хүрээний бактерицид үйлдэл үзүүлдэг байна.
Draghi DC, Benton BM, Krause KM, Thornsberry C, Pillar C, Sahm DF. Comparative surveillance study of telavancin activity against recently collected gram-positive clinical isolates from across the United States. Antimicrob Agents Chemother. Jul 2008;52(7):2383-8.
Kosowska-Shick K, Clark C, Pankuch GA, McGhee P, Dewasse B, Beachel L. Activity of telavancin against staphylococci and enterococci determined by MIC and resistance selection studies. Antimicrob Agents Chemother. Oct 2009;53(10):4217-24.

Зүрхний тампонад нь Beck-ийн гурвалыг бодвол шоктой илүү сайн хамааралтай байна
Зүрхний тампонад нь Beck-ийн гурвал (гипотензи, югуляр венийн даралт ихсэлт, зүрхний авиа бүдгэрэх) шинжтэй хамааралтай байдаг гэж үзэх нь түгээмэл байдаг ч эдгээр шинжүүд нь тампонад бүхий өвчтөнүүдийн багахан хувьд илэрдэг. Харин шокийн шинжүүд (тахикарди, гипотензи, хөлрөх болон хөөрөлд орох) нь зүрхний тампонадтай илүү сайн хамааралтай байдаг ажээ.
Kang N, Hsee L, Rizoli S, Alison P. Penetrating cardiac injury: overcoming the limits set by Nature. Injury. Sep 2009;40(9):919-27.
Kang N, Hsee L, Rizoli S, Alison P. Penetrating cardiac injury: overcoming the limits set by Nature. Injury. Sep 2009;40(9):919-27.
Subscribe to:
Posts (Atom)
Ангилал
- Cancer (1)
- Cardiology (3)
- Clinical Procedure (3)
- emergency medicine (3)
- gastroenterology (1)
- Hematology (1)
- Infectious Diseases (3)
- Neurology (5)
- Orthopedic Surgery (1)
- Seizures and Epilepsy (1)