Monday, May 17, 2010

Хатуу хальсан доорхи гематомд гоожуурга байрлуулах нь тавиланг сайжруулна

Santarius болон түүний хамтрагчид хатуу хальсан доорхи архаг гематомыг дренаж хийсний дараа гоожуурга байрлуулах нь дахилтыг бууруулж, эмнэлзүйн үр дагаврыг сайжруулдагийг илрүүлжээ. Судалгаанд хатуу хальсан доорхи архаг гематомын улмаас burr-hole дренаж хийгдсэн нийт 269 насанд хүрсэн өвчтөн оролцсон ба гоожуурга байрлуулсанаар гематомын дахилт ач холбогдол өгөхүйцээр буурсан тул судалгааг хугацаанаас өмнө зогсоосон болно. Өвчтөнүүдэд гематомын дахилтыг харьцуулахад гоожуурга байрлуулсан 108 өвчтөний 10 (9.3%)-д, гоожуурга байрлуулаагүй 107 өвчтөний 26 (24%)-д дахилт илэрсэн (P =0.003; итгэх индекс 95%, 0.14-0.70) байв. 6 сарын хугацаанд гоожуурга тавьж эмчлэгдсэн өвчтөнүүдэд нас баралтын хувь 8.6% байсан ба хяналтын бүлэгт энэ нь 18.1% (P =0.042; итгэх индекс 95%, 0.1-0.99) байжээ.

Santarius T, Kirkpatrick PJ, Ganesan D, Chia HL, Jalloh I, Smielewski P, et al. Use of drains versus no drains after burr-hole evacuation of chronic subdural haematoma: a randomised controlled trial. Lancet. Sep 26 2009;374(9695):1067-73.

0 comments:

Post a Comment



Архив